Х.Нямбаатарын ШУВУУ ажиллагаагаар авчирсан Т.Бадамжунайг суллажээ
2023-07-24

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдаж онгоцны буудлаас шууд хорих анги руу ачигдсан Т.Бадамжунай суллагджээ.

 

 

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Т.Бадамжунайгийн өмгөөлөгч зүгээс цагдан хорихгүйгээр шалгуулах хүсэлт гаргасныг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 10-нд хэлэлцээд хүсэлтийг нь ханган шийдвэрлэсэн байна. 

 

Сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямбаатар, ЭЦА-ны дарга Т.Сүхболд, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал нар УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсын Сэбү хотоос авчирсан юм.

Shuud.mn
Сонин хачин
МӨНГӨТЭЙ ХҮНИЙГ МАНАЙ СИСТЕМ ШҮҮХ ЦАГДАА НЬ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ
2023-07-25
guntev:
Nimka chini uuruu shuvuu bolj heseg ailchilahgui bol tsag hugatsaa heden jil bn ve? ajilaa uguud ingej ailchilaad baij chadah uu? iim l bndaa .
2023-07-24
zochin:
Хулгайчуудын найруулсан жүжиг.
2023-07-24
шувуу торондоо удсангүй
2023-07-24
иргэн:
хулгайчууд хулгайчаа суллах нь ойлгомжтой
2023-07-24
Huz:
Barilaa horiloo sullalaa urgeljilseer
2023-07-24