Ховд аймгийн Булган сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан “Норд бенз” загварын зүтгүүр автозамын хажуу тал руу онхолдож, жолооч 24 настай эрэгтэй машины бүхээгт хавчуулагдан нас барсан осол энэ сарын 22-нд гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид түүнтэй хамт явж байсан 25 настай, эрэгтэй, 19 настай, эрэгтэй, 17 настай, эмэгтэй нарыг эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Уншиж байна |