Тогонд цохиулсан эмэгтэй Түлэнхийн төвд эмчлүүлж байна

Тогонд цохиулсан эмэгтэй Түлэнхийн төвд эмчлүүлж байна

 

Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн “Пийс молл дэлгүүрийн зүүн талын гадна тогонд цохиулсан хүн байна” гэсэн мэдээлэл ирүүлжээ.

 

Мэдээллийн дагуу шалгахад 24 настай, эмэгтэй Н нь дэлгүүрийн гадаа явж байгаад цахилгаан гүйдэлд цохиулж ухаангүй байдалтай Түлэнхийн төвд хүргэгдсэн байна. Одоогийн байдлаар тухайн эмэгтэй Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ