Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Ви Эс Эм” ХХК-ийн туслах ажилтан О нас барсан дуудлага, мэдээлэл 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07.40 цагт цагдаагийн байгууллагад иржээ.
Талийгаач газрын тос олборлох “Донки” гэх төхөөрөмжинд хавчуулагдаж, амь хохирсон урьдчилсан нөхцөл байдал тогтоогдож, Дорнод аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уншиж байна |