Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар “Үүлэнгөү” ХХК-нд битүүмжилсэн үхрийн мах 11.886 тонн, шулж чанахад бэлтгэж усанд сойсон байсан 3.46 тонн, нийт 15.346 тонн махыг устгуулах шийдвэр гаргасан.
Энэ дагуу холбогдох албаныхан Улаанчулуутын хогийн цэгт нийт 165 сая төгрөгийн үнэ бүхий шаардлага хангахгүй 15.3 тонн үхрийн махыг устгах ажлыг зохион байгуулж ажилласан байна.
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгээр рН өндөр, гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч болон хөгц, мөөгөнцөр илэрсэн, үхсэн малын мах буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй бүтээгдэхүүн гэдэг нь тогтоогдсон.
Уншиж байна |