Засгийн газраас 2023 оны Монгол Улсад зочлох жил болгон зарлаж, 34 улсын иргэдийн визийн шаардлагаас чөлөөлөөд буй. Энэ хүрээнд 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилго тавьж, 07 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар манай улсад 302 мянган жуулчин ирж, 30 хувийн гүйцэтгэлтэй байна.
Манай улсад жуулчлан ирсэн гадаадуудын 132 мянга буюу 43 хувь нь хойд хөрш ОХУ-ын иргэд байна. Үүний дараа БНХАУ-ын иргэд 17, БНСУ-ын иргэд 16 хувийг бүрдүүлж байна.
Сүүлийн саруудад БНСУ-ын алдартнууд манай улсад ирж, нэвтрүүлэг, шоу хийж буй нь тус улсаас зорин ирэгсдийн тоог нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болж буй юм. Энэ он гарсаар БНСУ-ын 48 760 иргэн манай улсад аялж, жуулчилжээ.
2023-2025 онд визийн шаардлагаас түр чөлөөлсөн улсын жагсаалтыг эндээс үзнэ үү.
Уншиж байна |