2023 оны Монгол Улсын Шилдэг Банкаар Голомт банк тодорлоо
2023-07-20

 

Дэлхийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Euromoney сэтгүүлээс Голомт банкийг 2023 оны Монгол Улсын Шилдэг Банкаар нэрлэлээ. 31 дэх жилдээ зохион байгуулагдаж буй  “Awards for Excellence” арга хэмжээний энэ жилийн шилдгүүдийг долдугаар сарын 12-ны өдөр тодруулан зарласан бөгөөд Голомт банкийг тогтвортой найдвартай байдал,санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, дижитал шилжилт, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг шалгууруудыг үндэслэн шилдэг банкаар шалгаруулжээ.

 

Ёслолын арга хэмжээний үеэр “Голомт банкны 2022 оны ашиг өмнөх онтой харьцуулахад 349 хувиар өсөж 116.5 тэрбум төгрөгт хүрснээр нийт актив 12.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан нь инфляцын өсөлт, БНХАУ-ын ковидын эсрэг бодлого, Украины дайны асуудлуудаас шалтгаалан Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа банкны салбарынхан хүнд цаг үеийг туулсан ч Голомт банк тогтвортой байдлаа хадгалж чадсаныг батлан харуулж байна. Өөр нэг томоохон амжилт нь Голомт банк өнгөрсөн онд 118.8 тэрбум төгрөгийн IPO-г амжилттайхийсэн нь 2022 он хүртэлх Монголын хөрөнгийн зах зээлийн 30 гаруй жилийн түүхэн дэх хамгийн том IPO болсныг дурдах хэрэгтэй. Түүнчлэн, ногоон бизнесийн болонногоон амины орон сууцны зээл, сэргээгдэх эрчим хүчний төслүүд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлүүдэд идэвхтэй ажиллажээ. Тус банк байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) асуудалд онцгой анхаарал хандуулан хүртээмжийг нэмэгдүүлж, дижитал шилжилт, аюулгүй найдвартай төлбөрийн картууд, SocialPay дижитал хэтэвч болон Нээлттэй банк стратеги нь Монголын банкны салбар төдийгүй хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон хувь нэмрийг оруулж байна.” хэмээн Euromoney сэтгүүлээс онцолсон юм.

 

Голомт банкны ололт амжилтууд нийт харилцагч, хөрөнгө оруулагч, хамтрагч түнш, хамт олон та бүгдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүн билээ. Бид цаашид ч банк санхүүгийн салбартаа тэргүүлэгч байр сууриа хадгалж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн үйл ажиллагаагаа улам бэхжүүлж хичээнгүйлэн ажиллах болно.

 

Дэлхийн жишиг Монголын банк- Голомт банк

 

 

Euromoney сэтгүүлийн тухай:

 

Их Британийн Лондон хотод төвтэй тус сэтгүүл нь 1969 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн банк санхүү, макро эдийн засаг, хөрөнгийн зах зээл, бизнес зэрэг сэдвүүдээр дагнан салбарын мэргэжилтнүүд, гүйцэтгэх удирдлагуудын ярилцлага, цаг үеийн мэдээ нийтлэлүүдийг тогтмол хүргэдэг томоохон сэтгүүлүүдийн нэг юм.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Micheline Peric:
URGENT AND EFFECTIVE LOVE SPELL CASTER TO HELP YOU GET BACK YOUR EX LOVER VERY FAST WHATSAPP +2348124644470 My Name is Micheline Peric from Ireland, I want to say thank you to PRIEST WISDOM for the good thing he has done for me,Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide happiness and my Joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things PRIEST WISDOM has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 24hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful, PRIEST WISDOM you can always email him here: Supernaturalspell0@gmail.com or WHATSAPP / cell phone +2348124644470 or view his blog his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-07-21