НӨАТ-ын сугалааны зургаадугаар сарын азтанууд тодорлоо. Энэ удаа 42 479 700 ширхэг НӨАТ-ын баримтыг и-баримт аппликэйшнд бүртгүүлснээс нийслэлд 35 мянган азтан тодорлоо.
Энэ удаагийн тохирлоор:
3 орон таарсан буюу 30-60 мянган төгрөг хожих 38489 азтан
4 орон таарсан буюу 40-100 мянган төгрөг хожих 3818 азтан
5 орон таарсан буюу 60-500 мянган төгрөг хожих 438 азтан
6 орон таарсан буюу 100 мянгаас 5 сая төгрөг хожих 58 азтан
7 орон таарсан буюу 500 мянгаас 10 сая төгрөг хожих ДӨРӨВ
8 орон таарсан буюу 5-30 сая төгрөг хожих НЭГ азтан тодорлоо.
Хамгийн олон азтан тохирол таарснаас хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэг 10089 азтан, Хан-уул дүүрэг 6689 азтан, Баянзүрх дүүрэг 5154 азтан, Баянгол дүүрэг 5054 азтан, Дархан-уул аймаг 874 азтан, Орхон аймаг 811 азтан, Дорнод 613, Өмнөговь 606 азтан тохирол таарсан байна.
Шинэчилэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.
Уншиж байна |