Ц.Хулан нарыг МАРГААШ шүүнэ

Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр цагдан хоригдсон Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан маргааш буюу энэ сарын 20-ны 09.00 цагаас эхэлнэ. Нууцын зэрэглэлтэй учраас шүүх хурал ХААЛТТАЙ болно.
Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас “...гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах..." гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан байдаг.
Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
“1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ