"Тавантолгой төмөр зам" ХХК-ийг Н.Будбаяр удирдахаар болжээ
2023-07-18

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Будбаярыг томилжээ. Түүнийг компанийн ТУЗ-ийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны 11 дүгээр тогтоолоор томилсон байна.

 

 

Тэрбээр өнөөдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Тавантолгой нүүрс ачих логистикийн төв, Шилжүүлэн ачих терминалын төслийн талбайд ажиллаж, барилгын угсралт, техникийн горимд анхаарч, төлөвлөсөн хугацаандаа багтаан ашиглалтад оруулах бүхий л арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгожээ.

 

Тавантолгой нүүрс ачих логистикийн төв төслийн ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 69 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 31-ны өдөр ашиглалтад оруулах аж. Уг байгууламж нь жилд 20 сая тонн, цагт 3500 тонн нүүрсийг бутлах, ангилах, холих, дамжуулан ачих хүчин чадалтай юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Аан нэг цүнх баригч л
2023-08-21
Зочин:
Аан нэг цүнх баригч л
2023-08-21
Ажилтан:
Энэ хүний талаар мэдээлэл байгаа юу хаана юу хийж явсан хүн бэ
2023-07-18
Зочин:
Аан нэг цүнх баригч л
Зочин:
Аан нэг цүнх баригч л