Прокурорын байгууллагаас 2023 оны эхний хагас жилд гэмт хэрэг үйлдэж яллагдагчаар татагдсан 10 896 хүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Тодруулбал 7.8 хувь буюу 856 хүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, 7.7 хувь буюу 846 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Харин 84.3 хувь буюу 9 194 хүнд бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ 13.3 хувиар буурсан үзүүлэлт юм.
Мөн шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоолыг хуульд заасан үндэслэл байгаа эсэхтэй танилцаж, үндэслэлгүй 55 тогтоолыг хүлээн авахаас татгалзсан байна.
Уншиж байна |