Прокурорын байгууллага 2023 оны эхний хагас жилд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 264 хэрэгт хяналт тавьж, 129 яллагдагчид холбогдох 98 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт нийт 174 хүн холбогдон шалгагдсанаас 67.2 хувь нь 18-30, 28.2 хувь нь 31-44, 2.9 хувь нь 45-аас дээш, 1.7 хувь нь 17 хүртэл насныхан байна. Энэ төрлийн хэрэгт холбогдогчдын 85 хувь нь эрэгтэй, 79.3 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн дийлэнх буюу 91.7 хувь нь нийслэлд, харин Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Төв аймагт 8.3 хувь нь бүртгэгджээ.
Уншиж байна |