Авлигын гэмт хэрэг Улаанбаатар, Сэлэнгэ, Баян-Өлгийд хамгийн их бүртгэгджээ
2023-07-18

Прокурор 2023 оны эхний хагас жилд авлига, албан тушаалын 1247 хэрэгт хяналт тавьж, 146 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

 

 

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 27 хувиар өссөн бөгөөд 65.1 хувь нь Нийслэлд, 34.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол орон нутгаас Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт хамгийн их бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн авлигын гэмт хэргийн 76.4 хувийг улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлж байна.

 

Авлигын гэмт хэргийн улмаас 3.6 их наяд төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 235.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж, 9 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хураан авч, 2.3 их наяд төгрөгийн хохирол нөхөн төлүүлсэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Баян олгий аимаг казахстан маш их хахуль авдаг муслман шашинд хахуль авсан огсон хоёулаа тамд очино гэж заасан баидаг гэвч тэд шашина шvтээд хэл хахуль авилгал аваад баидаг
2023-08-24