Хоолоо хурдан шингээх ЗУРГААН АЛХАМ

Америкийн “www.wikihow.com” сайт хоолыг сайн боловсруулж, шингээх аргаас нийтэлжээ.
Хангалттай амрах
Унтах нь хоол боловсруулах эрхтнийг амрах, нөхөн сэргээхэд шаардагдах хугацааг өгч, хоол хүнсийг хурдан, үр дүнтэй шингээдэг байна. Хоол идсэний дараа шууд унтаж болохгүй. Харин 2-3 цаг болсны дараагаар унтаж амрах нь зохистой юм.
Ус уух
Хоёр цаг тутамд 200 мл ус уухыг зөвлөж байна. Шингэн зүйлс ууснаар шүлс ихээр ялгардаг ба мөн ходоодны ханыг усаар норгосноор хоол боловсруулах тогтолцоог дэмжиж өтгөн хаталтаас сэргийлдэг аж.
Йог
Хэрвээ та хоол идсэний дараа боловсруулж шигээхэд хүндрэлтэй байдаг ба гэдэс дүүрэх зэрэг бие тань таагүй байдаг бол йогийн дасгал таньд тус болно. Йогийн дасгалууд нь дасгал хийж буй хүний хоол боловсруулах зам руу цусыг шахаж дамжуулснаар ходоодны булчирхайн үйл ажиллагааг идэвхижүүлдэг.
Сармис болон цагаан гаа идэх
Нэг хумс саримс ид. Хорт бодисыг биеэс чөлөөлөх болно. Харин цагаан гаа нь хоол боловсруулах эрхтний ферментийн ялгаралтыг идэвхжүүлдэг хэмээн үздэг бөгөөд энэ нь хоол боловсруулахад хялбар, үр дүнтэй байдаг. Цагаан гаа нь ходоодны булчингийн агшилтыг нэмэгдүүлж, хоолыг нарийн гэдэсний дээд хэсэгт хурдан шилжүүлэхэд тусалдаг нь батлагдсан байна.
Лимон
Лимонтай ус уух хэрэгтэй. Хоолыг боловсруулах, шингээх хамгийн шилдэг арга. Лимонтай цай байж болно.Гэдэс хямраад, өтгөн хатаад, гэдэс дүүрээд дотор муухай оргиод байвал үүнд хамгийн сайн эмч бол халуун буцалсан ус байдаг гэдгийг мэдэх үү? Нэг аяга цэвэр усыг буцалгаад халуунаар нь уух хэрэгтэй. Ингэснээр таны гэдэсний асуудлыг шийдэж, шулуун гэдэсний түгжрэлээс сэргийлдэг хамгийн сайн эмчилгээ болдог. Нимбэг нь таны ходоодонд хүчиллэг, шүлтийг үүсгэж өдрийн турш идсэн хоолыг тань хялбархан задалж шингээдэг байна.
Хооллох үедээ бүсээ чангалж, даруулга зүүх хэрэггүй
Зарим охид бүсгүйчүүд хоол идэхээсээ өмнө бүсээ чангалах, бариу даруулгыг зүүдэг. Учир нь ингэснээр бага идэж, түргэн цаддаг хэмээн эндүүрдэг. Энэ нь харин ч эсрэгээрээ ходоод гэдсийг хямрааж, хоолыг удаан шингээх, зовиурыг ихэсгэдэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ