Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд уламжлал ёсоор хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө.
Хүй долоо худагт хязаалан насны морьдын уралдаан эхлэхэд бэлэн болж, морьд гарааны зурхай руу хөдөлсөн байна. Энэ жил хязаалан насны морьдын уралдаанд 240 унаач хүүхэд бүртгүүлснээс 138 унаач уралдаж байна.
Өнөө жил нийт 240 хязааланд уралдахаар бүртгүүлснээс улсын бүсийн уралдаанд нэг түрүүлсэн Монгол улсын алдарт уяач Х.Улам-Өрнөхийн халтар, Тод манлай уяач О.Батбилэгийн хүрэн халзан, алдарт уяач И.Золбоогийн зээрд халзан, Аймгийн алдарт уяач Д.Галболдын сод хээр зэрэг шилдэг үрээнүүд бүртгүүлжээ.
Уншиж байна |