Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар хэдхэн хоногийн өмнө галт тэрэгний тасалбарын үнийг бүх чиглэлд 50 хувь нэмсэн. Гэвч иргэдийн зорчих хэсэг тав тухгүй, ундуй сундуй, уранхай цоорхой байсаар байгаа нь шүүмжлэл дагуулсаар байна.
Тэгвэл Улаанбаатар төмөр замынхан 69 төгрөгөөр таблет худалдан авахаар тендер зарласан нь анхаарал татаж байна. Баримт бичигт тусгагдсанаар нийт 46 ширхэг таблет худалдан авах юм. Тендерийн баримт бичигт 46 ширхэг таблетын зориулалтын талаар дурьдагдаагүй байна. Ямартай ч Улаанбаатар төмөр зам өөрийн хөрөнгөөр 46 ширхэг таблетыг нэг бүрийг 1.5 сая төгрөгөөр худалдан авахаар тендер зарлалаа.
Уншиж байна |