Вьетнамд жуулчдад зориулсан үнэ төлбөргүй автобус явуулж эхэлжээ

Вьетнамд жуулчдад зориулсан үнэ төлбөргүй автобус явуулж эхэлжээ

Вьетнамын Фукуок арал дээр нийтийн тээвэр үйлчилж эхэлжээ. Вьетнамын хэвлэлүүдийн мэдээлснээр, жуулчдын хамгийн ихээр очдог дүүргүүдийг холбосон автобусны хоёр чиглэлийг энд нээсэн байна. 

 

Фукуока арлын аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын компани 28 хүний суудалтай 14 цахилгаан автобусыг жуулчдад үйлчлэхээр худалдан авчээ. Автобуснууд өглөөний таван цагаас шөнө дунд хүртэл үйлчилгээнд явах бөгөөд энэ оныг дуустал төлбөргүй үйлчлэх юм байна.

 

Автобусны нэг чиглэл нь нийслэл Дуонг Донг хотын төвөөс гарч Тран хунг Дао гудамжаар дайран алдарт Бонг Лич наран шарлагын газар орох аж. Харин хоёр дахь чиглэл нь Ган Дау наран шарлагын газраас Фукуокын олон улсын нисэх буудал хүртэл зорчих юм байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
colongosuud ireed bichleg hiij bsn ichmeer sanagdsan bid huurhiilultei amidarch bnaa
2023-07-05
irgen:
manaih juulchin harahaaraa ynee nemdeg.mongol hyn terelj ryy orohod 5000k gadaad hyn 10 000k muuhai shvv.hen ch irehgyi hulgailna guilga guina alna talna aimshgiin oron gj bn lee
2023-07-05