Америкийн нэгэн чинээлэг эмэгтэй 2,5 сая долларын үнэ бүхий байшин болон ихээхэн хэмжээний мөнгөө муурнуудда гэрээслэжээ. Энэ талаар The Mirror мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 84 настай Ненси Сауэр амьдралынхаа сүүлийн жилүүдэд дэлгүүр хэсэх, Перс үүлдрийн долоон муураа арчилж халамжлах гэсэн хоёр хоббитой байсан гэнэ. Ингээд Ненси гэрээслэлдээ долоон муурандаа байшингаа үлдээхээр захисан байна. Сүүлийн муур үхэх хүртэл энэ байшинг хэн ч зарах эрхгүй аж.
Мөн муурнуудыг тэжээж, асрахад зориулан ихээхэн хэмжээний мөнгө үлдээжээ. Ненси Сауэр муурнуудын хамгийн сүүлчийнх нь үхэх хүртэл байшинг зарж болохгүй гэсэн хатуу шаардлага тавьсан ч Ненсиг нас барснаас хагас жилийн дараа түүний гэрээслэлийг зөрчсөн байна. Ийм санаачилгыг амьтан хамгаалагчдын нийгэмлэг гаргасан бөгөөд муурнуудад шинэ эзэн олж өгөхөөр амьтны асрах газарт өгчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |