Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД...
Оросын зах зээлийн 70 хувийг Хятадад үйлдвэрлэгдсэн гар утас эзлэж байна
2023-07-05

2023 оны эхний хагас жилд Хятадын ухаалаг утаснууд Оросын зах зээл дээр давамгайлсан дүнтэй гарчээ. Энэ талаар "М.Видео-Эльдорадо" компаниас хийсэн судалгаанд өгүүлсэн байна. 

 

Судалгааны дүнгээр, 2023 оны эхний хагаст Оросын зах зээлд борлуулагдсан нийт гар утасны 70 хувь нь Хятадад үйлдвэрлэгдсэн ухаалаг утаснууд байсан аж. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 55 хувьтай байжээ. Харин 2023 оны эхний зургаан сард 13 сая ухаалаг утас борлуулагдсан байна. 

 

Түүнчлэн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт эрэлт 17 хувиар өссөн бол гар утасны дундаж үнэ 16 хувиар буурчээ. Судалгаанд өгүүлснээр, Орост хамгийн борлуулалттай 10 ухаалаг утасны брэндийн найм нь Хятадынх аж. Тэр дундаа Xiaomi, Realme утаснууд борлуулалтаараа тэргүүлсэн бол гуравдугаарт Samsung, дөрөвдүгээрт Apple бичигджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
IPhone xyatadad xiideg sh dee. Manaix ch bas olonxi ni xyatadad xiisen utas barij baigaa. Sony gex met japand xiisniig xeden xyn baridag baix doo
2023-07-11
Зочин:
Манайхан хятадаас хөхөвч бандаашнаас эхлээд нүүрс зэс бүгд 100% хараат орон шүү дээ.Бусдыг биш өөртөө дүгнэлт хийсэн хүн л ХӨГЖДӨГ юм даа.
2023-07-06
Аугаа Орос улам Хятадаас хараат болсоор
2023-07-05
За яадын:
Манай бандаашийн 95 хувийг хятад эзэлж л байна. Харин Путин ах бас нэг орон сууц хусаад хаячихсан уу, үнээр мэргэн шүү
2023-07-05