Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД...
Үймээн дэгдээгчид Францын хамгийн том номын санг галдан шатаахыг завджээ
2023-07-05

Францад зургадугаар сарын 27-нд 17 настай хүү цагдаагийн гарт амиа алдсаны дараа гарсан эсэргүүцэл эмх замбараагүй байдал болон үргэлжилж, энэ улсын олон хотод үймээн үргэлжилсээр байна. 

 

France Press агентлагийн мэдээлснээр, Марсель хотод эмх замбараагүй байдлын үеэр үймээн дэгдээгчид тус улсын хамгийн томд тооцогддог "Алькасар" номын санг шатаахыг завджээ. Энэ явдал өнгөрсөн долоо хоногт гарсан байна. Эх сурвалжийн дамжуулснаар, эсэргүүцэгчид номын сангийн цонхыг хагалж, барилгын орох хэсгийг галдан шатаахыг завджээ. Азаар тэд дотогш нэвтэрч чадаагүй тул гал гараагүй байна.

 

Номын сангийн захиргаа өнгөрсөн долоо хоногийн сүүлээр барилгад учирсан хохирлыг арилгаж, мягмар гарагт номын сан уншигчдадаа дахин үүд хаалгаа нээжээ. Энэ номын сан XIX зуунд баригдсан бөгөөд Марсель хотын төвд байрладаг аж. 1873 онд галд автаж ихээхэн хохирол амсаж байсан энэ барилгад 2004 он хүртэл теарт байрладаг байжээ. Номын сан сая орчим номтой бөгөөд 350 мянга нь нийтэд хүртээмжтэй байдаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Олон колони эзэмшиж байсны төлөөсийг францчууд төлж байна.
2023-07-06
Зочин:
Цагаачид үнэн даварч байна.
2023-07-05