Францын нэгэн эр өмссөн хувцсан дээрээ гал асаан гүйж, хүчилтөрөгч ашиглалгүйгээр 272 метр зайд гүйжээ. Түүний энэ амжилтыг Гиннессийн дээд амжилтын номонд бүртгэсэн гэж Гиннессийн сайт дээр мэдээлсэн байна.
Дээд амжилт тогтоосон хүн нь 39 настай, Францын иргэн Жонатан Веро аж. Тэрбээр гал сөнөөгч, кинонд орлон тоглогчоор ажилладаг гэнэ. Жонатан Обурден хотод энэ дээд амжилтаа тогтоосон бөгөөд тусгай хамгаалалтын хувцас өмсөн, түүнийгээ шатаан, хүчилтөрөгч ашиглалгүйгээр 272,25 метр зайд гүйжээ.
Энэ нь хүн гал асаан гүйж чадсан хамгийн дээд зай аж. Өмнөх дээд амжилтыг Британийн иргэн Энтони Бриттон тогтоож байжээ. Тэрбээр мөн л гал асаан гүйж 204,23 метр замыг туулсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |