Макрон: Хямралын үеэр олон нийтийн сүлжээг салгах боломжтой
2023-07-05

Францад зургадугаар сарын 27-нд 17 настай хүү цагдаагийн гарт амиа алдсаны дараа гарсан эсэргүүцэл эмх замбараагүй байдал болон үргэлжилж, энэ улсын олон хотод үймээн үргэлжилсээр байна. 

 

Үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон үймээнд нэрвэгдсэн хотуудын дарга нартай уулзжээ. Тэдэнтэй ярилцах үеэрээ Макрон хямралын хурцадсан нөхцөлд Францад олон нийтийн сүлжээ салгах боломжтой хэмэн өгүүлсэн байна. 

 

Тэрбээр залуусын олон нийтийн сүлжээний хэрэглээг анхааралдаа авч, хориг тавих талаар хэлэлцэх ёстой хэмээн онцолжээ. Нөхцөл байдал хүндэрвэл олон нийтийн сүлжээг зохицуулах, тэр бүү хэл салгах арга хэмжээг боловсруулах ёстой хэмээн Макрон цохон тэмдэглэсэн байна.

 

Энд дуулгахад, Францад гарсан үймээний үеэр зургаан өдрийн дотор 3625 хүн баривчлагдсаны 1124 нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан гэнэ. Одоогоор 380 хүнд хорих ял оноох шийдвэр гарчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ФРАНЦЧУУД дотроо болохоо байхаар гадагшаа анхаарлыг нь хандуулахаар орос украйны дайнд хэт их оролцоод байсан юм аа.Саркозигоос хойш энэ улсын тайван байдал алдагдаж дайн тулаан дээрээ тулаад байгаа даа.
2023-07-06
zochin:
ene odoo ajlaa hiij dee.oros ruu ih oroltsood baisan.uuruu iim yumiig darj chadahgyi hairan shn uls mash ih hohirol amsaj bna daa.dandaa gadaadiihan.nas bardag ni maroko gsn
2023-07-05
Зочин:
Франц цагаачдыг хөөж явуулаа.
2023-07-05