Энэ сарын 21-ний өдөр дэлгэцнээ гарах "Барби" киног Вьетнамд үзүүлэхийг хоригложээ. Энэ талаар The Mirror мэдээлсэн байна.
Вьетнамд "Барби" киног хориглох болсон нь Өмнөд Хятадын тэнгистэй холбоотой гэнэ. Кинон дээр Сиша болон Наньша гэсэн маргаантай арлууд багтдаг шугамыг харуулжээ. Шугам дотор багтах арлуудыг Хятадын өөрийн эзэмшлийнх гэж үздэг бол Вьетнам, Филиппин, Малайз, Бруней ч мөн арлуудыг өөрсдийнх хэмээн мэдэгддэг юм.
1947 оны газрын зургийг үндэслэн БНХАУ энэ арлуудыг өөрийнх гэдгээ батладаг. Харин Филиппин 2013 онд энэ асуудлаар Гааг дахь Олон улсын арбитрын шүүхэд хандаж, улмаар шүүхээс 2016 онд гаргасан шийдвэрт шугам доторх арлуудын нутаг дэвсгэрийг БНХАУ эзэмших эрхгүй хэмээсэн байв. Гэвч БНХАУ энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрдөггүй юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |