Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
БНХАУ ховор металлын экспортыг хязгаарлана
2023-07-05

БНХАУ-ын эрх баригчид галли, германи гэсэн ховор металлын экспортыг хязгаарлахаар болжээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, микросхем болон бусад электрон эд ангийг үйлдвэрлэхэд ашиглагддаг галли, германи болон эдгээр металл агуулагдсан төрөл бүрийн нэгдлүүдийг экспортлохыг хязгаарлахаар болжээ. Энэ шийдвэр 2023 оны наймдугаар сарын нэгний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох аж. Ингэснээр галли, германи металл нийлүүлэгч компаниуд экспортод гаргахын тулд тусгай зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөл авах хүсэлтэд ямар зорилгоор, ямар байгууллагад металл нийлүүлэх талаар тусгах ёстой болжээ. 

 

Хятад улс галли, германи металлын хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд галли металлын дэлхийн нийт үйлдвэрлэлийн 95 хувь, германи металлын 67 хувь нь БНХАУ-д оногддог.  Эдгээр металлын нийлүүлэлтийг хязгаарлах болсон нь  АНУ-ын үйлдэлтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Учир нь АНУ Хятадын компаниудын эсрэг удаа дараа хориг тавьж, тэпгээр компанийг Америкийн технологи, тоног төхөөрөмж худалдан авахыг хориглосон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин