Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Нидерландын сургуулиудад гар утас ашиглахыг хориглоно
2023-07-05

Нидерландын Засгийн газар 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн сурагчдыг ангидаа гар утас авчрахыг хориглохоор зэхэж байгаа гэнэ. Энэ нь эрхзүйн баримт бичиг биш харин зөвлөмж хэлбэрээр гарах аж. 

 

Эрх баригчдын мэдэгдсэнээр, гар утас, планшет, ухаалаг цаг зэргийг хичээл дээр авчирснаар сурагчдын анхаарлыг сарниулж, улмаар сурлагын амжилтад сөргөөр нөлөөлдөг тул ийм шийдвэр гаргахаар зэхэж байгаа юм байна. Зөвлөмж гаргаснаар, ухаалаг өтхөөрөмжүүдийг сургалтад шаардлагатай эсвэл эмнэлгийн заалтаар ашиглах хэрэгтэй үед л хичээл дээр авчрахыг зөвшөөрөх аж.

 

Нидерландын Боловсролын сайдын мэдэгдсэнээр, энэ шаардлага зөвлөмж хэлбэрээр гарах тул сургуулиуд хэрхэн хориг тавихыг өөрсдөө шийдэх гэнэ. Зөвлөмж хэлбэрээр гаргасан гар утас хориглох шийдвэр 2024 оны зун гэхэд үр дүнгээ өгөхгүй бол эрхзүйн баримт бичиг гаргахаар төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Европ мандутгай. АНУ Их Британи ЕХ сөнөтүгэй.
2023-07-05