Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Турк, Египет 10 жилийн дараа анх удаа Элчин сайд нараа солилцов
2023-07-05

Сүүлийн 10 жилийн хугацаанд Турк, Египет анх удаа элчин сайд нараа харилцан томилжээ. Энэ талаар хоёр орны Гадаад хэргийн яамны хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн байна. Египет, Турк улс дипломат харилцааны түвшинг дээшлүүлж, элчин сайд нараа солилцохоор тавдугаар сарын сүүлээр тохиролцож байсан юм. 

 

Хоёр орон элчин сайд нараа солилцохоор болсон нь 2013 оноос хойш муудсан харилцааг хэвийн болгох зорилготой аж. 2013 оны долдугаар сард Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг түлхэн унагаж, Мурсигийн дэмжигчидтэй цэргийнхэн мөргөлдөж байлаа. Тухайн үед Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Египетийн армийн үйлдлийг эрс шүүмжилж, үүний дараа талууд элчин сайд нараа зөвлөлдөхөөр эгүүлэн татаж байсан. Улмаар Египет Туркийн Элчин сайдыг харин Турк Египетийн элчин сайдыг "тааламжгүй этгээд" хэмээн зарлаж байв.

 

Харин сүүлийн үед хоёр орны харилцаа тогтворжиж эхэлсэн бөгөөд хоёрдугаар сард болсон Туркийн газар хөдлөлтийн дараа Египетийн Гадаад эхргийн сайд Самех Шукри газар хөдлөлтийн бүсэд очсон бол Египетийн Ерөнхийлөгч  Абдул-Фаттах ас-Сиси байгалийн гамшигтай холбоотойгоор Эрдоганд эмгэнэл илэрхийлж байв. Үүний дараа Туркийн Гадаад хэргийн сайд Египетэд айлчилсан нь сүүлийн 10 жилийн хугацаанд Туркийн өндөр албан тушаалтан Египетэд айлчилсан анхны тохиолдол болсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин