Долдугаар сарын дөрөвний өдөр Энэтхэгийн Нью-Дели хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт эхэлсэн. "Аюулгүй байдалд хүрэх замд" сэдвээр явагдаж буй дээд хэмжээний уулзалт цахим хэлбэрээр болж байгаа аж.
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн энэхүү дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцжээ. Манай улс энэ байгууллагад ажиглагчийн статустай байдаг юм.
ТАСС агентлагийн мээдэлснээр, У.Хүрэлсүх дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлэхдээ Монгол Улс ШХАБ-ын идэвхтэй ажиглагчийн байрс уурийг баримталдаг, цаашид гишүүн орнуудтай харилцах хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ хэмээн онцолжээ.
"Манай улс худалдаа, аялал жуулчлал, "Транзит Монгол" тээвэр логистикийн төв болохоор зорьж байна. Бид шинээр төмөр зам, авто замын сүлжээ, шинэ олон улсын нисэх буудал, бүс нутгийн тээвэр логистикийн төв байгуулах сонирхолтой. Түүнчлэн бид хүнсний бүтээгдэхүүн экспортлогч орон болохоор зорьж байгаа бөгөөд энэ тал дээр ШХАБ-ын орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийг хүсэж байна" хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгджээ.
Энд дуулгахад, дээд хэмжээний уулзалтыг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нээсэн бөгөөд тэрбээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тэргүүнүүдийн зөвлөлийн хурлыг даргалах юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |