Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Аймшигт түүхтэй харшийг Берлусконигийн гэр музей болгоно
2023-07-05

Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони зургадугаар сарын 12-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөн. Түүний гэрээслэлийг ирэх долоо хоногт зарлах аж. 

 

The Guardian сонины мээдэлснээр, Берлускони амьдарч байсан, мөн түүнийг нутаглуулсан Аркоре дахь Сан-Мартино харшийг түүний төрөл төрөгсөд музей болгох хүсэлтэй байгаа гэнэ. Эхний ээлжинд хувийн аялал зохион байгуулах боломжийг нээж өгөх бол хэсэг хугацааны дараа энэ харшийг олонд нээлттэй музей болгохоор төлөвлөж байгаа аж. 

 

Миланаас холгүйхэн орших Аркоре хотод байх Сан-Мартино харш нь Берлускони голчлон амьдардаг сууц байжээ. Тэрээр энэ харшийг Флоренцийн хотын дарга байхдаа 1973 онд худалдан авсан байна. Энэ харш аймшигтай түүхээрээ алдартай байв. Берлускони харшийг авахаас өмнө, 1970 онд энэ харшийн анхны эздийн үр удам болох Камилло Касати Стампа гүн эхнэр, гүнгийн ахайтан Анна болон түүний залуухан нууц амрагийг хөнөөсний дараа өөрийгөө бууджээ.

 

Ингээд гүнгийн өмнөх гэрлэлтээс гарсан охин, хөрөнгө залгамжлагч эмэгтэй энэ харшид суурьшихыг хүссэнгүй, улмаар Берлусконид хямд үнээр зарсан аж.

 

XII зууны үеийн Бенедиктийн сүмийн суурин дээр XVIII зууны эхээр барьсан энэ харш 73 га газартай. Харшид 70 өрөө байх бөгөөд тэдгээр нь Рембранд, Тицианы бүтээлүүд, Берлусконигийн хөрөг зэрэг урлагийн бүтээлээр дүүрчээ. Мөн улс орнуудын төрийн тэргүүнүүдийн бэлгээр өрөөнүүдийг чимсэн байхын дотор II Элизабет, Муаммар Каддафигийн өгсөн бэлэг ч багтах аж. Харшийн номын сан дахь номын тоо 10 мянга давсан гэнэ. 

Энэ харшийн хоолны танхимд Берлускони секс үдэшлэг зохиож байснаараа алдартай. Ийм үдэшлэгийн үеэр дуудлагаар ирсэн бүсгүйчүүд алдартай хүмүүсийг дуурайн хувцаслаж, Берлускониг зугаацуулдаг байжээ.

 

Харшийг тойроод баримлаар чимэглэгдсэн асар том цэцэрлэгт хүрээлэн байдаг аж. Энэ хүрээлэнд Берлускони бунхан байгуулсан бөгөөд энэ бунханд түүний эцэг эхийн чандар байдаг гэнэ. Берлускони таалал төгссөний дараа ч чандарлаж, чандарыг энэ бунханд хадгалжээ. Мөн энэ нутаг дэвсгэр дээр адууны жүчээ, усан сан, нисдэг тэрэг буух талбай, жижиг Диснейленд, хөлбөмбөгийн талбай байдаг аж.

 

Берлускони энэ харшдаа улс орнуудын төрийн тэргүүнүүдийг урьж байсан бөгөөд тэдний дунд Михаил Горбачев, Владимир Путин нар ч байв. Владимир Путин 2010 онд энэ харшид Берлусконитой эрчим хүчний салблар дахь Орос, Италийн хамтарсан төслүүдийн талаар хэлэлцэж байжээ.

 

Энэ харшийг Берлусконигийн гэр бүлийнхэн гэр музей болгохоор төлөвлөж байгаа бөгөөд тэдний төлөвлөснөөр, харшийн үүдний хэсэгт Берлусконигийн мэдэгдлүүдийг тасралтгүй дамжуулахын дээр түүний нам болох Forza Italia намын 20 жилийн ойд зориулан 2013 онд бүтээсэн "Эрх чөлөөний гол" баримтат киног үзүүлэх гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Ulziit Jigjid.Zyv sanaa baina.Chin vangiin muzei:
bolgoh ni zyv.Tehgyi bol myngy hulgailsan neg bayn hulgaich ni huvichlaad hymdaar avchihna.
2023-07-07
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
2023-07-06
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
2023-07-06
Зочин:
Европ мандтугай. АНУ Их британи ЕХ сөнөтүгэй.
2023-07-05