Киев дэх Эх орны хөшөөг АНУ-ын далбааны өнгөөр гэрэлтүүлжээ

Киев дэх Эх орны хөшөөг АНУ-ын далбааны өнгөөр гэрэлтүүлжээ

Зургадугаар сарын дөрөвний үдэш Киев дэх Эх орны хөшөөг АНУ-ын далбааны өнгөөр гэрэлтүүлжээ. Хөшөөг ийнхүү гэрэлтүүлсэн гэрэл зураг болон дүрс бичлэгийг Телеграм хуудсанд нийтлэсэн байна. 

 

Коммерсант агентлагийн мэдээлснээр, долдугаар сарын дөрөвний өдөр тэмдэглэдэг АНУ-ын Тусгаар тогтнолын өдөрт зориулан ийнхүү Эх орны хөшөөг гэрэлтүүлж, Америкийн ард түмэнд мэндчилгээ дэвшүүлсэн аж.

 

Энд дуулгахад, Киев дэх Эх орны хөшөө нь 102 метр өндөртэй, Европ дахь хамгийн өндөр баримал юм. Энэ хөшөөг 1981 онд Ялалтын баярт зориулан Днеприйн баруун эрэгт босгожээ. ОХУ Украины эсрэг дайн эхлүүлсний улмаас Украинд Зөвлөлтийн үеийн олон хөшөө дурсгалыг өөрчилж байсан бол энэ хөшөөн дээр байх Зөвлөлтийн сүлдийг авахаар болсон юм. Улмаар энэ оны тавдугаар сард хөшөөн дээр байх ЗХУ-ын сүлдийг Украины сүлдээр солих төсөл эхэлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АНУгийн хатгаасаар Украйны ард түмэн тэр чигтээ хэлмэгдэн зовж шаналж, үрэгдэж, дүрвэж бна даа. Хэдхэн урвагч нь харин хагартлаа баяжих шив дээ.
2023-07-05
Иргэн:
Америкийн колони болж байгаа юм чинь тэгэлгүй яахав
2023-07-05