Энэтхэгийн Нью-Дели хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад багтдаг орнуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт эхэллээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, "Аюулгүй байдалд хүрэх замд" сэдвээр явагдаж буй дээд хэмжээний уулзалт цахим хэлбэрээр болж байгаа аж. Дээд хэмжээний уулзалтыг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нээсэн бөгөөд тэрбээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тэргүүнүүдийн зөвлөлийн хурлыг даргалах юм байна.
Дээд хэмжээний уулзалтын нээлтийн хэсэгт БНХАУ-ын дарга Ши Жинпинь, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар үг хэлэх аж. Уулзалтын дүнгээр Нью-Делигийн тунхаг болон бусад баримт бичгүүдийг гаргана гэж ТАСС мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |