4.1 тэрбумаар геологи хайгуулын судалгаа ХИЙНЭ
2023-07-03

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Үндэсний геологийн албанаас 2.2 тэрбумын төсөвт өртөгтэй тендер зарласан. Энэхүү тендерт 10 гаруй компани оролцсон ч холбогдох шаардлагуудыг хангаагүй учраас учраас дахин тедер зарласан байна. 

 

 

Улсын төсвийн санхүүжилтээр хийгдэх  геологи хайгуулын судалгааны ажилд энэ онд 2.2 төгрөг зарцуулах юм. Тодруулбал, Үндэсний геологийн алба нь 2023 онд геологийн судалгааны ажлын 2 багц төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг хэрэгжүүлнэ. Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт буюу 954.68 кв.км талбайн геологийн тогтцыг нарийвчлан судлах, ашигт малтмалын хэтийн төлөвийг тодорхойлох, нөөц, баялгийг үнэлэх, талбайн хэтийн төлөв бүхий элементүүдийн геохимийн тархалт, тогтоогдсон геохимийн гажлуудын хэтийн төлөв, байршлын зүй тогтлыг хүдрийн бүс, дүүрэг, зангилаа, талбайн хэмжээнд нарийвчлан тогтоох, хүдэржилтийн гарал үүслийг геохимийн судалгааны орчин үеийн арга, аргачлалыг ашиглан гүйцэтгэх, тайлбар өгсөн дүгнэлт бүхий тайлангийн бичвэр, зургийг зохиох ажлуудыг хийхээр тендер зарласан байна. 

 

Энэхүү ажил 2023, 2024 онуудад хийгдэх бөгөөд нийт төсөвт өртөг 4.1 тэрбум төгрөг байх аж. 

 

Shuud.mn
Сонин хачин