“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийн эмч мэргэжилтнүүд энэ өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна. ХААН БанкХавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамтран 13 дахь жилдээ хэрэгжүүлж буй тус аяныхүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг алслагдсан бүс нутгийн иргэдэд ойртуулах, хавдар хэмээх аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэхээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг олон үр дүнтэй ажлыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
2023 оны хувьд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Монгол орны зүүн хязгаар Дорнод аймгаас эхлүүлсэн бол өчигдөр Увс аймагт тус аяны нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл өгч, үзлэг оношилгоо хийх, эрт илрүүлэг хийхзорилгоор Хавдар судлалын үндэсний төвийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг бүрэлдэхүүн тус аймагт 6-р сарын 26-30-ны өдрүүдэд ажиллах юм.
ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банксан энэхүү аянд өнгөрсөн хугацаанд нийтдээ 1.2 тэрбум төгрөг зарцуулсан нь эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлээс оруулсан томоохон хөрөнгө оруулалт болсны дээр мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийн сайн түншлэлээр нийгэмд бодитой өөрчлөлт авчирсан сайн жишээ болсныг аяны нээлтийн үеэр удирдлагууд онцолж байлаа.
Хорт хавдрыг эрт оношилж, илрүүлбэл бүрэн эдгэрдэг, сэргийлэх боломжтой өвчин гэдгийг иргэд нэг үеэ бодволойлгодог болсон. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарч, эрүүл хооллон, дасгал хөдөлгөөн хийж, хорт зуршлаас татгалзаж чадвал иргэн бүр хорт хавдраас сэргийлэх боломжтой юм.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Уншиж байна |