Squid Game-2 киноны дүрүүдэд хэн хэн тоглох вэ?

Squid Game-2 киноны дүрүүдэд хэн хэн тоглох вэ?

“Squid Game” гэдгийг монголчилбол “Наймаалжин тоглоом” гэж орчуулж болох юм. “Squid” гэдэг нь бидний мэдэх наймаалжтай ижил төрөл, зүйлийн далайн амьтан бөгөөд монгол хэлэнд түүнд тохирох нэршил байдаггүй аж. Нэгдүгээр улирлаараа дэлхийн ихэнх хүмүүсийг өвөрмөц өнгө төрх, шинэлэг санаагаараа давамгайлж чадсан Өмнөд Солонгосын цуврал кино билээ. 

 

Дэлхий нийтийг байлдан дагуулж, кино ертөнцөд шинэ өнгө төрх нэмсэн "Squid Game" киноны хоёрдугаар бүлэгт тоглох жүжигчдийг Netflix-ээс эцэслэн зарлалаа. 

 

 

Жүжигчдийн бүрэлдэхүүнд: 

 

  • Lee Jung-Jae - Seong Gi-Hun
  • Lee Byung-Hun - Front Man
  • Wi Ha-Joon - Hwang Jun-Ho
  • Gong Yoo - suit man
  • Im Si-Wan
  • Kang Ha-Neul
  • Park Sung-Hoon
  • Yang Dong-Geun
  • Park Gyu-Young
  • Jo Yuri
  • Kang Ae-Shim
  • David Lee
  • Lee Jin-Uk
  • T.O.P
  • Roh Jae-Won
  • Won Ji-An  зэрэг алдартнууд багтсан байна. 

 

Санаанд оромгүй үйл явдлуудаар дүүрэн энэхүү киноны хоёрдугаар улирал нийт зургаан ангитай байх гэнэ. Мөн 2024 онд Netflix дээр нээлтээ хийхээр төлөвлөгөөтэй байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Octopus-наймаалж, 8 тэмтрүүлтэй, толгой нь бөөрөнхийдүү хэлбэртэй squid-арваалж, 8-с олон тэмтрүүлтэй, наймалжийг бодвол илүү зууван хэлбэртэй бна
2023-07-10