Учир юусан билээ?

Учир юусан билээ?

Нэгэн зууныг шинжихүйеэ үлгэр домог шиг амьд үүх түүх амнаас ам дамжин өнөөг хэр нь яригдсаар л байдаг. Төдийгөөс өдийг хүртэл та бидний ахуй орчин өөрчлөгдсөн боловч амтлах мэдрэмж хэвээрээ. Гэхдээ өнөө цаг гэдэг маань минут бүр өөрчлөгдсөөр. Өнөө цаг гэж чухам юуг хэлж байгаагаа би ч хэлж мэдэхгүй. Хиймэл оюун ухаан таныг удирдаж болох ч таны мэдрэмжийг тооцоолж чадахгүй гэдэгт би итгэдэг. Тэр бол миний итгэл үнэмшил юм.

 

 

Харин тэр мэдрэмжийг уламжлах хүчтэй салхи нь дууны урлаг билээ. Нэгэн зууны Монголчуудын эрхэм сэтгэл, мохошгүй хайрын үлгэрийг та сонсохоос татгалзахгүй гэдэгтэй би мөрийцхөд ч бэлэн байна. Энэ бол намтар түүх биш, тоо баримт биш, архивийн тэмдэглэл биш. Энэ бол аялгуу дуу, амьд мэдрэмж. Аялгуу дуунууд ардын дунд амнаас ам дамжин баяр жаргал, гуниг гансрал, хайр дурлал, хомхой шунал, үнэнч сэтгэл, үүрдийн итгэл... энэ бүх амьд мэдрэмжийг тээсээр өнөө цагт авчирчээ.

 

Наадам дөхсөн дэлгэр цаг маань өнөө цаг ч юм билүү? Эсвэл ирээдүй цаг ч юм уу? Ямартай ч учрыг нь үргэлжлүүлэн түгээх “УЧИРТАЙ ДӨРӨВ” ардын дууны амьд тоглолт таныг нэгэн зууны цаг хугацаагаар аялуулах юм. 

 

Нэгэн зуун өөрөө дөрвөн цагийг төлөөлнө. Хувьсгалын өмнөх хуучин Монгол, дайны өмнөх хүйтэн Монгол, хүнд сурталын хөдөлмөрчин Монгол, эрх чөлөөт нээлттэй Монгол. Харин та тэр цаг хугацаагаар аялж, ардын дуу, амьд мэдрэмжээр сэтгэлээ мялаахад бэлэн үү?

 

Багануурын уурхайгаас тайзнаа гарсан Болдбаатарын Алтанжаргал. Алтанжаргалын дуулсанаар ардын дуунууд амилж, аль цаг үеийг танд амтлуулах бол? Инээмсэглэл дунд нь аз жаргал ч бий, гуниг ч бий, хайр ч бий. Учиртай дөрвийн нэгэн өнгө, дуу хоолой нь тэр юмсанжээ.

 

Бүрх малгай, бүргэдийн өд, донжтой цохилго ба дорнын кантри. Үндэсний Урлагийн Их Театрын уртын дуучин хүү Т.Баатархүү нэг л өдөр үхэрчин хүү Баатар болсон нь саяхан. Өв соёлоо үргэлжлүүлэхдээ хувьсан өөрчлөгдсөн цаг хугацааг хуучин ба шинэ хүү болон мэдрүүлэх учиртай хоёр дахь эрхэм нь The Baatar юм. Уяхан замба тивийн наран энэхэн бөх дэлхий даяхнаар мөхдөлгүй мандсаар байдаг билүү та мину зээ... Ара газара ургагшэ аса бүхэтэй Алтаргана... Нүдний үзүүрт зэргэлсэн шаргын уудам говьд хө... Эдгээр үгнүүд таньд эгшиг аялгуутайгаа уншигдана.

 

Voice–ийн тайзнаас Содураг уянгалуулж, уртын дуунаас Шаргын говиор аялсан уртын дуучин Ч.Бадамхандын хоолой бүсгүй хүний бүлээн сэтгэлийг эгшиглүүлэх учиртай гурав дахь өнгө нь болжээ. Харах нүдэнд гийсэн саран чи минь хө Халгих зүрхэнд шингээсэн гэгээтэй.... энэ үгэнд сүнстэй дуулалт, дотортой донж шингэжээ.

 

Баргил хоолойгоор арван тавны саранг гийгүүлэх авъяаслаг монгол О.Энх–Эрдэнэ өөр нэгэн өвөрмөц дүрээр учиртай дөрөв дэх өнгө болон гайхшруулна. Ирээдүйрүү алхахдаа хэн болохоо төсөөл. Үүний тулд хэн байснаа мэдэр.

 

Өнөө цагийн дэлгэр наадмаар өнгөрсөн нэгэн зуунаар хамтдаа аялъя. Учиртай дөрвийн учрыг тайлъя.

 

" УЧИРТАЙ ДӨРӨВ " амьд тоглолтын  тасалбарыг энд дарж захиална уу 

 

Продюсер Quiza

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oliviastephen02:
Everyone deserves a happy relationship or marriage, I was hurt and heart broken when my husband left me and moved to California to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr.Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, you can contact him now. I will advice anyone that have relationship problem or marriage problem, financial Difficulty, court case problem contact Dr Excellent now, he's the solution to all you problems. Here his contact. WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,Read about him here: https://drexcellentspellcaster.godaddysites.com
2023-07-03
Raph Ben:
ULTIMATE HACKER JERRY FOR CRYPTO RECOVERY SERVICES. I must express my heartfelt gratitude to ULTIMATE HACKER JERRY, a certified expert in Bitcoin Recovery Services and a private licensed investigator who helped me recover my scammed funds. My wife and I were duped by an online scammer who claimed to be professional and expert in the field of Crypto investments. I had invested our savings pounds totaling $623,400 in Crypto. After the con scammed us, I was left stranded and had to tirelessly look in search of a Crypto recovery Service to have my funds recovered. Ultimate Hacker Jerry was the expert I came across. After explaining my case to the expert, I only had to be patient and in a span of 72hrs all my funds were recovered back to my wallet.Thankyou Ultimate Hacker Jerry for your top notch services to have my funds recovered back. Contact info; Whatsapp (+1,5/20,2827,15,1) Mail address (Ultimatehackerjerry@seznam. cz) Learn more; https://ultimatehackerjerr.wixsite.com/ultimatehacker
2023-06-30