Гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой хэрэг, материалуудыг хянаж дууслаа
2023-06-30

Улсын ерөнхий прокурорын газраас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хохирсон, холбогдсон гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц, шийдвэрлэлтийн байдлыг улсын хэмжээнд нэгтгэн судалж, хянах 17 прокурорын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулаад байсан. Тус ажлын хэсэг гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой хэрэг, материалуудыг хянаж дуусчээ. 

 

 

Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон 174, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа 78, нийт 252 хэргийг хянаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргүүдийн 83.3 хувьд нь тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын даалгавар бичиж, хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх үүргийг мөрдөх байгууллага болон хяналт тавьж буй нэгж прокурорын газарт өгсөн байна.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон 4 хэргийг сэргээж, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр харьяа мөрдөх байгууллагад хүргүүлжээ.

 

Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн “Монгол Улсын иргэн Э нь 2011-2023 онд Сингапур улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ай Ти Жи Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байхдаа тус компанийн эзэмшилд авах газрын төлбөрт өгнө гэж Австрали Улсын нэр бүхий иргэнээс 8,9 сая ам.доллар буюу 12,0 тэрбум төгрөгийг шилжүүлэн авч завшсан” гэх,

 

Монгол Улсын иргэн Б, И нар нь бүлэглэж 2019 онд баримт бичиг хуурамчаар үйлдэн ашиглаж, Хаан банкны тооцооны төвөөс Монгол Улсад бизнес хийх зорилгоор ирсэн БНХАУ-ын иргэний данснаас 1,3 тэрбум төгрөгийг бусдын данс руу шилжүүлж, бэлнээр гаргуулан авч залилсан” гэх хэргийг хаасан шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын даалгавар бичиж хүргүүлсэн байна.

 

Сүүлийн зургаан жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч нартай холбоотой 342 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс гадаадын хөрөнгө оруулагч хохирсон 239, гадаадын хөрөнгө оруулагч холбогдсон 103 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн дийлэнх нь уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой байх бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч хохирсон хэргийн 65,9 хувийг залилах гэмт хэрэг, бусад нь хөрөнгө завших, хулгайлах, мөнгө угаах, хүрээлэн байгаа орчны эсрэг, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх болон авлигын гэмт хэрэг эзэлж байна.

 

Хохирсон гэх гадаадын хөрөнгө оруулагчийн 44.5 хувь нь БНХАУ, 8.6 хувь нь БНСУ-ын иргэд, 28.5 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 12,0 тэрбум төгрөгийн хохирлыг хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хохирсон 31, холбогдсон 8 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 8,4 тэрбум төгрөгийн хохирлыг шүүхийн шийдвэрээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ.

 

Эх сурвалж: prokuror.mn

Shuud.mn
Сонин хачин
"Суруга"-ийн япон өвгөнийг дээрэмдсэн Женко-ийн гар хөлүүд, цагдаагийн хурандаа нарын хэрэг юу болсон бэ??? Энэ хэргийг бүрэн шийдвэрлэхгүй бол манай улс гадаадын хөрөнгө оруулалт гэж хий яриад ямар ч нэмэргүй!! Ер нь гадаадын хөрөнгө оруулагч нараас "Яагаад Монголд хөрөнгө оруулахаас зайлсхийгээд байна вэ?" гэхэд "Танай улсад хууль нь бий боловч хуулийн байгууллага нь тэр хуулиа яаж ч мушгиж гуйвуулан зөрчих, гадныхныг хэлмэгдүүлэх магадлалтайд л хамаг аюул нь оршдог" гэж хариулсан байдаг!!!!!!!
2023-07-01
Raph Ben:
ULTIMATE HACKER JERRY FOR CRYPTO RECOVERY SERVICES. I must express my heartfelt gratitude to ULTIMATE HACKER JERRY, a certified expert in Bitcoin Recovery Services and a private licensed investigator who helped me recover my scammed funds. My wife and I were duped by an online scammer who claimed to be professional and expert in the field of Crypto investments. I had invested our savings pounds totaling $623,400 in Crypto. After the con scammed us, I was left stranded and had to tirelessly look in search of a Crypto recovery Service to have my funds recovered. Ultimate Hacker Jerry was the expert I came across. After explaining my case to the expert, I only had to be patient and in a span of 72hrs all my funds were recovered back to my wallet.Thankyou Ultimate Hacker Jerry for your top notch services to have my funds recovered back. Contact info; Whatsapp (+1,5/20,2827,15,1) Mail address (Ultimatehackerjerry@seznam. cz) Learn more; https://ultimatehackerjerr.wixsite.com/ultimatehacker
2023-06-30
Болд:
Хөл толгойгүй болсон Монгол улс одоо л нэг эзэнтэй болох гэж байх шиг
2023-06-30