Өнгөрсөн онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байрлах Хашуу шивэрт гэдэг амралтын газар Нүүр ам гажиг заслын зөвлөх эмч Г.Ганжаргал учир битүүлгээр амь насаа алдсан. Түүнийг өндрөөс унасан хэмээн хэргийг хаахаар болсон талаар ар гэрийхэн нь өчигдөр мэдээлэл хийсэн.
Тэгвэл өнөөдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Цагдаагийн байгууллагад уг хэрэг 2022 оны долдугаар сарын 9-ний өдөр бүртгэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний газрын мэргэжилтэн дүгнэлт гаргасан.
Анхны шүүхийн шинжилгээг дахин хийлгэх хүсэлтийг хохирогчийн тал гаргаж, хүсэлтийг хангасан. Гурван эмчийн бүрэлдэхүүнтэй шүүх шинжилгээний дүгнэлт гарсан боловч хохирогчийн тал эс зөвшөөрсөн. Иймээс дахин шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасан. Үүний дагуу ШШЕГ-аас хоёр, ЭМЯ-наас тав нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийг томилон ажиллуулж байна" гэлээ.
Уншиж байна |