2023 оны зуны тренд: Ил гарсан хөхний даруулга
2023 оны хавар зун дотуур хувцсаа бага зэрэг ил гаргах чиг хандлага тренд болоод байна.
Хамгийн анх Скарлетт Йоханссон Канны улаан хивсний ёслолд оролцохдоо энэхүү чиг хандлагыг харуулжээ.Энэхүү загварын чиг хандлагыг олон улсын загвар зохион бүтээгчид "Энэхүү загвар бол эмэгтэй хүнийг тийм ч секси харагдуулахгүй, байдаг л нэг тренд болж байна. Хамгийн гол зүйл бол тухайн эмэгтэй хүний хөхний даруулга даашинз эсвэл цамц, топтой өнгөний хувьд маш сайн зохицсон байх хэрэгтэй. Мөн гадуур нь өмсөж байгаа дээр дурдсан даашинз зэрэг нь торгомсог болон силкэн материалтай хувцас сайхан зохицож харагдана" гэжээ.
"Fendi 2023" энэ оны хавар зуны хувцас загварын чиг хандлагад торгомсог загварын даашинз дээр болор шигтгээтэй хөхний даруулга залгаж бэлэн болгосноор олон алдартнуудын нүдэнд тусч энд тэнд болж буй арга хэмжээний гоёлоор сонгож болжээ.
Улаан хивсний ёслолд оролцсон оддын тренд дэлхийн загварын ертөнцөд том байр суурь эзлээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ