“The Idol” цуврал үзэгчдийн хүсэлтээр таван анги гарахаар болов

“The Idol” цуврал үзэгчдийн хүсэлтээр таван анги гарахаар болов


Жонни Деппийн охин Лили Рөүз, “Blackpink”-ийн  Женни, дуучин “The Weeknd” нарын  тоглосон цугларсан “HBO”-ийн шинэ цуврал “The Idol” гарсан даруйдаа үзэгчдээс асар их шүүмжлэлийг аваад байгаа билээ. 

 

Уг цувралыг анх зургаан ангитай хэмээн танилцуулж байсан. “The Idol”  нь хэт их шүүмжлэлтэй байгаа тул кино багийнхан дотроо өөрчлөлт хийж нийтдээ таван ангиар цуврал киногоо дуусгахаар болжээ. 

 

“The Idol” бол алдарт поп уран бүтээлч The Weeknd-ийн бүтээсэн HBO цуврал бөгөөд шинээр гарч ирж буй поп шүтээнүүд болон хөгжмийн салбарын хоорондын бүх харилцааны түүхийг өгүүлдэг. Женнигээс гадна The Weeknd, Lily Rose Depp, Troy Sivan зэрэг дэлхийн хэмжээний уран бүтээлчид олноор тоглосон кино юм. Ялангуяа "The Idol" нь Женнигийн анхны жүжигчний сорилт болж олны анхаарлыг татаад байсан. Кино бүхэлдээ Нүцгэн хүмүүс, бэлгийн хүчирхийлэл зэрэг зохисгүй байдлыг үзэгчдэд шүүлтүүргүй хүргэж байгаа нь уг киног зогсоход нөлөөлсөн байж магадгүй юм. 

 

Үзэгчид эхний гурван ангийг үзээд "Одоо л нэг учрыг нь ойлгож байна" хэмээн онцолж байсан. Тэгвэл киноны түлхүүр дөнгөж тайлагдаж байхад дуусгаж байна гэж хэсэг үзэгчид дургүйцлаа илэрхийлж байв. The idol киног Euporia киноны утга санаанаас л илүүг тусгаж үзэгчдэд хүргэнэ гэсэн кино зохиолчийн хүсэл ийнхүү төгсгөл болж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ