Диана гүнжийн индранил зүүлтийг Кендалл Женнер тайзнаа амилуулав

Диана гүнжийн индранил зүүлтийг Кендалл Женнер тайзнаа амилуулав

 

Дэвид Виктория Бекхэм, Эмили Ратажковски, Моника Беллуччи, Ан Хё Сеоп зэрэг олон алдартнууд өчигдөр Францын түүхэн дурсгалт газар болох Версалийн ордонд цугларчээ. Учир нь Жакмусын 2023 оны F/W шоу эдгээр өдрүүдэд болж өнгөрөв. 

 


 

Жакмус бол Францын Салон-де-Прованс хотод ядуу тариачны гэр бүлд төрсөн. 18 настайдаа Парист очиж урлаг, загварын дээд сургуульд  хэдэн сар суралцжээ. Үүний дараагаар Citizen K загварын сэтгүүлд зураач менежерийн туслахаар ажиллахаар болж сургуулиа дундаас нь хаяж байжээ.  Ээжийнх нь гэнэтийн үхэл түүнийг загвар зохион бүтээгчийн карьераа эхлүүлэхэд түлхэц болсон аж. Одоо тэр Францын алдарт загвар зохион бүтээгч ба өөрийн гэсэн брэндийг үүсгэж амжилттай яваа залуусын нэг юм. 

 

Уг шоуны үеэр загвар өмсөгч Кендал Женнер Диана гүнжийн хамгийн хайртай, хамгийн алдартай үнэт эдлэлийн нэг болох , индранил зүүлттэй ижил загварын зүүлтийг зүүж гарч ирсэн нь олны анхаарлыг ихэд татжээ. 

 


Кендалл Женнер, Жижи Хадид, Мона Тугард, Дева Кассель, Грейс Элизабет, Чу Вонг, Хюнжи Шин, Саша Куэнби зэрэг алдартай загвар өмсөгчид тайзан дээр гарч ирэв. 


Жакмус уг шоунд Диана гүнжийн үе буюу 1980-аад оны хавтгар, хуниастай дүрс бүхий полка цэгэн даашинзыг онцлон харуулжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hahaha tiim baina
2023-07-04
Goo:
Аварга "пемперс" -ээр гангалжээ
2023-06-28
Hahaha tiim baina