Монгол, АНУ ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллахаар боллоо
2023-06-27

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У. Фернандез, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар өнөөдөр ашигт малтмалын аюулгүй, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг хамтран хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Энэхүү санамж бичигт АНУ-ын зүгээс Монголын эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах чадавхыг хөгжүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааг тусгасан байна. Хоёр улсын эдийн засагт ашигт малтмал, газрын ховор элементийн нөлөө нэмэгдэж буй нь санамж бичгийг байгуулах үндэслэл болжээ. 

Shuud.mn
Сонин хачин