Солонгосын алдарт хөлбөмбөгчний нууц бичлэг цахим орчинд тархаж, шуугиан дэгдээв
Солонгосын шигшээ багийн довтлогч Хан Уи Жогийн хувийн амьдралыг хуучин найз бүсгүй нь олонд дэлгэжээ.
Зургаадугаар сарын 25-нд хөлбөмбөгч Хван Уи Жогийн хуучин найз охин олон нийтэд хувийн амьдрал болон хэд хэдэн эмэгтэйчүүдтэй зэрэг болздог, энэ дунд алдартнууд ч багтсан гэж түүний булхайг олон нийтэд дэлгэжээ. Ингэхдээ,
"Би Хан Уи Жотой болзож байсан эмэгтэй. Тэрээр хэд хэдэн эмэгтэйчүүдэд Би гадаад явах хэрэгтэй болчихлоо" гэж харилцаагаа таслахаасаа өмнө зөвхөн бэлгийн харилцаанд орох гэж л уулздаг байсан мэтээр аашилж, тэднийг гомдоодог байсан. Над шиг хохирогчид олон бий, тэр дундаа алдартнууд. Тэрбээр одоогоор олны танил хүмүүс, нөлөөлөгчид болон бусад хүмүүстэй нэгэн зэрэг болзож байна" гэв.
Үүний дараагаар хуучин найз охин нь хөлбөмбөгчний утсыг хакердсаны дараа бичлэгийг олон нийтэд дэлгэсэн нь олон нийтийн дунд шуугиан тариад байна.
Би Хан Уи Жогийн агентлаг энэхүү шуугианы талаар мэдэгдэл хийжээ.
"Юуны өмнө бид фенүүдээсээ санаа зовсондоо уучлалт гуйж байна. Бид Хван Уй Жо-д чиглэсэн үндэслэлгүй цуурхал, бэлгийн дарамтыг олж мэдсэн. Эдгээр цуурхал, мэдээллийг хэн гаргасныг бид шалгаж байна. Энэ бичлэг нь Хван Уй Жогийнх биш. Бид тоглогчид сөргөөр нөлөөлсөн хуурамч цуурхалыг эрс буруушааж, үндэслэлгүй цуурхал тараасан хүмүүст хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах болно" гэв.
Хан Уи Жо бол Солонгосын шигшээ багийн алдартай довтлогч юм. Тоглогч 2023 онд баг нь хоёрдугаар лиг рүү унахаас өмнө 2021, 2022 оны улиралд тус бүр 12, 11 гоол оруулж, Лиг 1-ийн " Бордо" -д багтсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ