Голомт банк PCAF аргачлалд нэгдэж, Хүлэмжийн хийн тооцооллын туршлагаасаа хуваалцлаа
2023-06-23

Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдсан олон улсын ногоон санхүүгийн манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023” энэ оны 6-р сарын 13-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 

 

Тус цуврал арга хэмжээнд Голомт банкны зүгээс Тогтвортой банк санхүүгийн байгууллагуудын холбоо (SBFN), Хүлэмжийн хийн тооцоолол, санхүүгийн бүртгэлийн түншлэл (PCAF),Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоотой (MSFA) болон Санхүүгийн тогтвортой байдлын институт (IFS) зэрэг байгууллагуудтай хамтран “Уур амьсгалын эрсдэлийн удирдлага ба Хүлэмжийн хийн тооцоолол хийх” сургалтыг орсон юм. Сургалтаар PCAF аргачлалын дагуу хэрхэн хүлэмжийн хийг тооцоолон уур амьсгалын эрсдэлээ удирдан хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцсан бөгөөдТогтвортой банк санхүүгийн байгууллагуудын холбооныгишүүн орнууд, санхүүгийн байгууллагын төлөөллүүд болон зохицуулагч байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн 100 гаруй хүн уг сургалтад идэвхтэй оролцсон юм.

 

 

“Олон улсын ил тод байдлын тайлагнал ба дотоодын зах зээл дээрх үр нөлөө” сэдэвт хэлэлцүүлэгт Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като оролцон “Байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллөө тодорхойлж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэмжиж тайлагнах нь ногоон угаалтаас /Green washing/ сэргийлэх, байгаль орчин нийгмийн эрсдэлээ удирдахад чухал хөшүүрэг болно” хэмээн онцоллоо.

 

 

Мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго, Үндэсний зорилтот хувь нэмэр, Хариуцлагатай банкны зарчмуудыг хэрхэн үйл ажиллагаандаа уялдуулан ажиллаж буй туршлагаасаа хуваалцсан юм. НҮБ-ын Хариуцлагатай Банкны Зарчмуудыг үндэслэгч банкнуудын нэгдсэн “PRB 2030 Core Group”ажлын хэсгийг Голомт банк манлайлан ажиллаж байгаа билээ. Үүний хүрээнд НҮБ-ын Байгаль орчин санхүүгийн санаачилгаас гаргасан Банкны салбарынзээлийн багц дахь Нөлөөллийн Шинжилгээний аргачлалыг (Portfolio Impact Analysis Tool for Bank) ашиглан зээлийн багцынхаа хувьд байгаль орчинд нөлөөлж буй эерэг болон сөрөг нөлөөллийг тодорхойлоод байна. Голомт банк ус болон уур амьсгалын нөлөөллийг хамгийн өндөр нөлөөлөлтэй салбар хэмээн тодорхойлсноор дотооддоо дата санг үүсгэж өөрсдийн стратегид нийцсэн зорилтуудыг тавин ажиллаж байна.

 

 

Голомт банк уур амьсгалын эрсдэлийн удирдлагадаа анхааран ажиллаж, Хүлэмжийн хийн тооцоолол, санхүүгийн бүртгэлийн түншлэлд (PCAF) Монгол Улсаас албан ёсоор анхлан нэгдсэн гурав дахь байгууллага бөгөөд дэлхийн 400 гаруй санхүүгийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Хүлэмжийн хийн тооцоолол, санхүүгийн бүртгэлийн түншлэлийн(PCAF) боловсруулсан аргачлалыг ашиглан банк өөрийн үйл ажиллагаанаас үүдэлтэй нүүрс хүчлийн хийг бууруулахаар ажиллаж байна.

 

Shuud.mn
Сонин хачин