Шон мөргөсөн ослын улмаас жолооч нас баржээ
2023-06-23

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Тамир хороололд автомашины эд ангид нэг хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна" гэсэн дуудлага 06 дугаар сарын 22-ны өдрийн 08:48 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид  “Пробокс” загварын суудлын автомашинаараа замын шон мөргөж, машины эд ангид хавчуулагдан нас барсан 36 настай, эмэгтэйн цогцсыг гаргаж, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин