Жүжигчин И Жан Ү найман насаар дүү бүсгүйтэй үерхэж байна

Жүжигчин И Жан Ү найман насаар дүү бүсгүйтэй үерхэж байна

 

БНСУ-ын хамгийн олон үзэгчтэй  "I Live Alone" нэвтрүүлэгийн оролцогч, алдарт жүжигчин И Жан Ү өөрөөсөө найман насаар дүү жүжигчин Жо Хе Вонтой болзож байгаа гэх цуурхал гараад байсан. Энэ талаар SBS телевиз албан ёсны тайлбар мэдээлэл өгчээ. 

 

 

Жүжигчин И Жан Үгийн агентлаг,  "Хоёр жүжигчин нэгэн кино төслийн үеэр танилцаж, дотноссон. Одоо үерхэж байгаа нь үнэн. Тэд маш сайхан, халуун дулаан харилцаатай байдаг. Тийм учраас гайхалтай сайхан хайрыг та бүхэн дэмжээрэй" гэсэн байв. 

 

Jo Hye Won

 

Жүжигчин И Жан Ү саяхан "I Live Alone" нэвтрүүлгийн зураг авалтад оролцохоор Монгол улсад ирсэн билээ. Харин Жо Хе Вон нь Awaken, Үнэртэй ус, Цэргийн прокурор Доберман зэрэг кинонд тоглосон жүжигчин юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ