НӨАТ-ын сугалаанд хоёр супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн боллоо

img

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явж дууслаа. 

 

Энэ удаагийн тохиролд 2023 оны тавдугаар сарын 1-31-ний өдрүүдэд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг багтаасан юм. Цахим системд нийт 44,408,235 баримт бүртгэгдсэн байна.

 

Тохирлын дүн:

3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 40,031
4 орон таарсан /40,000-100,000/- 4,517
5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/-  427
6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/- 37
7 орон таарсан /500,000- 10 сая/- 4
8 орон таарсан: 2 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

 


Супер азтаны сугалааны дугаар: 72458735

СЭТГЭГДЭЛ БИЧИХ