Пак Со Жүн, Хooos нар үерхэж байгаа юу?

Пак Со Жүн, Хooos нар үерхэж байгаа юу?

 

2023 оны зургаадугаар сарын 20-нд жүжигчин 34 настай жүжигчин Пак Со Жүн, YouTuber, дуучин Хooos-той болзож байгаа гэх мэдээлэл цахим орчинд тархаад байсан. 

 

Тэгвэл өнөөдөр жүжигчин Пак Со Жүний агентлаг 29 настай Youtuber Xooos (Hong Soo Yeon)-той  үерхэж байгааг гэх мэдээлэлд хариу өгөв.

 

Пак Со Жүний агентлаг "Тэд одоогоор хоббигоо хуваалцаж, хамтдаа дасгал хийдэг. Гэхдээ жүжигчний хувийн амьдралын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хамаагүй хэлж чадахгүй байна" гэжээ. Ямартай ч агентлагаас огт эсэргүүцээгүй тул тэднийг олноос нууцаар үерхэж байгаа гэх таамаглал цахим ертөнцөд хөвөрч байна. 

 

Xooos-ийн жинхэнэ нэрийг Kim Soo Yeon гэдэг.  Тэрбээр 1994 онд төрсөн 29 настай. Пак Со Жүн түүнээс 5 насаар ах аж. Хooos одоогоор  1.5 сая гаруй захиалагчтай YouTuber, дуучны чиглэлээр ажилладаг уран бүтээлч юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ