Лиса инстаграмд 95 сая дагагчтай болсон анхны К-поп уран бүтээлч боллоо
БНСУ-ын төдийгүй дэлхийн алдартай хамтлаг Blackpink хамтлагийн гишүүн Лиса инстаграмдаа хамгийн олон дагагчтай / 95.1 сая / к-поп од боллоо.
Лиса энэ амжилтыг гаргасан анхны К-поп артист болоод зогсохгүй хамгийн их дагагчтай Тайланд алдартнуудын нэг болжээ. Мөн Азийн алдартнуудын дунд гуравдугаарт жагсаж байгаа нь дэлхийн хэмжээний алдартай гэдгээ батлаад байгаа аж.
Дагагчдын өсөлтийн урьдчилсан мэдээгээр түүнийг 2024 он гэхэд 100 сая дагагчтай болж, бас нэгэн томоохон амжилтыг гаргана гэж таамаглаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ