Монгол хөгжмийн зохиолчийн бүтээл дэлхийн тайзнаа эгшиглэнэ

Монгол хөгжмийн зохиолчийн бүтээл дэлхийн тайзнаа эгшиглэнэ

 

Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат АНУ-ын "Disney On Ice" мөсний шоуны хөгжмийн зохиолчоор ажиллахаар шалгарчээ. Тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэхүү баярт мэдээг хуваалцсан билээ. 

 

"Disney On Ice" шоу нь 1979 оноос хойш зохиогдож эхэлсэн бөгөөд голчлон хүүхдүүдэд зориулж Диснейн төрөл бүрийн киноны  дүрийг дүрсэлсэн уран гулгагчид оролцдог байна. 

 

 

Тэрбээр цахим худаснаа, “АНУ-ын “Disney On Ice” шоуны хөгжмийн зохиолчоор шалгарсандаа баяртай байна. Та нартайгаа хуваалцмаар санагдлаа. Мөн дэлхийд алдартай 104 жилийн түүхтэй “Ringling Brothers & Bailey” Greatest show on earth цирк тодорхой хугацаанд хаагдаж байгаад дахин нээлтээ хийхээр ажиллаж эхэллээ. Мөн энэ шоуны хөгжмийн зохиолчоор ажиллах хүнд бөгөөд хариуцлагатай ажилд томилогдлоо. Ингээд Монгол хөгжмийн зохиолчийн хөгжим дэлхийн тайзуудаар сонсогдох нь ээ. Маш их баяртай байна” хэмээсэн байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ