Монгол Улс өрсөлдөх чадвараараа 64 улсаас 62-т эрэмбэлэгджээ
2023-06-20

Швейцарын Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөсийн зүгээс“Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан-2023”-г танилцууллаа. 

 

 

Монгол Улс 2015 оноос эхлэн Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд орсон бол энэ жилийн тайланд Кувейт Уулс нэмэгдсэн байна. Харин ОХУ болон Украйн улсуудыг өмнөх жилийн адил оруулаагүй хэвээр байна. 2023 оны тайлангийн үр дүнгээс харахад: 

 

  •  Өрсөлдөх чадвар хамгийн сайн улсуудаар Дани, Ирланд, Швейцар, Сингапур, Нидерланд улсууд эрэмбэлэгдэв

  •  Дани улс Улс чансааны тэргүүлэгч байр сууриа хадгалж, Ирланд Улс огцом дээшилж, 7-р байрнаас 2-т, Швейцар 1 байраар ухарч 3-т эрэмбэлэгджээ

  •  Өрсөлдөх чадвар хамгийн сул улсуудаар өмнөх жилийн адилаар Бразил, Өмнөд Африк, Монгол, Аргентин, Венесуэл улс нэрлэгдсэн байна.

  •  Зүүн Ази, Баруун Европ өрсөлдөх чадвар сайн, Хойд Америк тогтвортой, харин зүүн Европын өрсөлдөх чадвар ихээхэн буурсан байна.

  • Дэлхий дахиныг хамарсан улс төр, эдийн засаг, нийгмийн үйл явдлуудын өрнөл улс орнуудын өрсөлдөх чадварт нөлөөлж байна. Тухайлбал,Ковид-19 цар тахлын дараа эдийн засгаа харьцангуй хожуу эргэн нээлттэй болгосон улс орнууд өрсөлдөх чадвараа сайжруулж (Тайланд, Индонез, Малайз), эсрэгээрээ эрт нээлттэй болсон улсуудын эдийн засгийн өсөлтхарьцангуй удааширсан ажиглагдаж байна (Швед, Финланд). 

 

Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тайланд хамрагдсан 64 улсаас 62-т эрэмбэлэгджээ. Нийт 100 оноо авахаас 35.56 оноо авсантой байна. Энэ нь өмнөх оноос 0.64 оноогоор буурч 1 эрэмбэ ухарсан үзүүлэлт юм.

 

Shuud.mn
Сонин хачин
хулгай луйвар хүчин хүүхдэд ээлгүй ядуурал их байхад яаж юугаараа өрсөлдөх вэ дээ
2023-06-20
adagt shaajaas bas ukrainiig demjij tenegtenee
2023-06-20