С.Эрдэнэд холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ
2023-06-19

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 6 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 148 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 41 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 86 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

 

 

Эрүүгийн 831 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 22 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 788 хэрэг шалгагдаж байна.

 

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүд:

 

  • Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн замын цагдаа “Г” нь иргэнээс өөрийн дансаараа мөнгө авсан гэх;

  • Баян-Өлгий аймгийн Буянт сумын удирдах албан тушаалтан “Х” нь бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх;

  • Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн удирдах албан тушаалтан “Н” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

  • “Ү” нь Улаанбаатар төмөр замын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан гэх;

  • Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Г” нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийг үйлдсэн гэх;

  • Баян-Өлгий аймгийн Толбо сумын удирдах албан тушаалтан “Х” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;

  • Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын удирдах албан тушаалтан “А” нь эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэх;

  • “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн нэгжийн удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх;

  • Дорноговь аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан “У” нь иргэн “Б”-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан, “Б” нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориудаар худал мэдүүлсэн гэх;

  • Багануур дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн удирдах албан тушаалтан “Н” нь хийх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хахууль авсан байж болзошгүй гэх;

  • Ашигт малтмал, газрын тосны газрын албан тушаалтан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;  

  • Завхан аймгийн Улиастай сумын удирдах албан тушаалтан “Б” нь төсвөөс мөнгө завшсан гэх;

  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын удирдах албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;

  • Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа “А” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэх;

  • “МИАТ” ТӨХК-ийн БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын албан тушаалтан “Б” нь 213.6 сая төгрөгийг хувьдаа завшсан гэх;

  • Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан тушаалтан “Г” нь бусдыг залилсан гэх;

  • Увс аймгийн Өмнөговь сумын удирдах албан тушаалтан “Ө”, “Б”, “Б” нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан, иргэн “Ц”, “Д” нар нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэх;

  • “Баянзүрх Шижир” ОНӨААТҮГ-ын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх;

  • "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

  • “Б” нь Өвөрхангай аймгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;

  • “Э” нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал олгосон гэх;

  • Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын харьяа улсын нөөцийн салбарын удирдах албан тушаалтан “Г”, албан тушаалтан “А” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 80.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргүүдийг прокурорт шилжүүлжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Наад п.изда чинь угаасаа шоронд орохгүй ээ. Монгол бол хулгайчдад ээлтэй улс
2023-06-19
oliviastephen02:
I have a testimony to share. Having my ex husband back has brought great joy in my life. My husband left me and moved to California to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that darted me to Dr.Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together today, This man is powerful, you can contact him now. I will advice anyone that have marriage or relationship problem to contact Dr Excellent now he's the solution to all you problems. Here his contact. WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,Read about him here: https://drexcellentspellcaster.godaddysites.com
2023-06-19